Kaspersky гэрээт борлуулагч

Сүүлийн үеийн вируснээс өөрийгөө хамгаал

Өдөр бүр, 315,000 гаруй шинэ вирус нь кибер ертөнцөд тархаж байна. Хэрэв та өөрийнхөө компьютер, гар утас болон хэрэгцээт файлаа хамгаалахыг хүсвэл, танд хамгийн сүүлийн үеийн, шинээр гарсан вирустэй тэмцэх програм хангамж хэрэг болох юм.

Kaspersky Lab-ын аюулгүй байдлын технологиуд нь шинээр гарч ирсэн, аюултай вирустэй тэмцэхээр зохион бүтээгдсэн юм.  Бие даан явуулсан тестийн үр дүнгээр, үүлэнд суурилсан технологи нь 0,02 секундын дотор шинэ илэрцийг тодорхой болгодог бөгөөд шинэ вирус болон аюулын эсрэг авах хурдаараа Kaspersky Lab нь таны анхны бөгөөд хамгийн зөв сонголт байх болно.

 Аюулгүй байдал нь таны үзүүлэлтэнд нөлөөлөхгүй

Таны PC, Mac, Android утас болон таблетан дээр хадгалагдсан үнэтэй мэдээлэл нь бүрэн хамгаалагдсан хэдий ч, таны төхөөрөмжийн хурдыг удаашруулах тохиолдол байдаг. Шинээр вирус үүсч, танд аюул заналхийлсэн ч, Kaspersky Lab нь Хамгаалалт болон Бүтээмжтэй байдал гэх хоёр шийдлийг амжилттай шийдсэн бөгөөд таны төхөөрөмжийн хурданд нөлөөлөхгүй. Мөн шинээр нэмэгдсэн, Gamer mode хэмээх тусгай хэсэг нь таныг компьютер тоглож байхад чинь саад болохгүйгээр, өөрийн үүргээ гүйцэтгэх болно.

Веб камераар  дамжуулан тагнах гэмт хэрэгтнүүдийг зогсооё

Кибер гэмт хэрэгтнүүд нь веб камераар дамжуулан хүмүүсийн компьютерт халдах, олж авсан мэдээллээ олон нийтэд цацах тохиолдол байдаг. Тэгвэл энэхүү тагнуулчдыг хэрхэн зогсоох вэ?

Kaspersky Lab нь зөвшөөрөлгүй хэрэглэгчид алсаас таны веб камерт хандахаас сэргийлэх Webcam хамгаалалтын технологийг нь шинээр гаргаж ирсэн юм. Энэхүү технологийн хүчээр, та компьютерээ вирустсэн эсвэл веб камераар дамжин таныг болон таны орчин тойрныг тагнуулдаж байгаа гэдэгт санаа зовох хэрэггүй.

Мөнгө болон санхүүгийн мэдээллээ хулгайд алдахаас сэрэмжил

Онлайн гүйлгээ, худалдаа хийж, төлбөр төлөх систем нь бидний өдөр тутмын үйлдлүүдийг хялбарчилдаг хэдий ч, таны нууц үг, дансны мэдээлэл болон мөнгөний талаархи мэдээллийг хулгайд алдах эрсдлийг араасаа дагуулдаг.

Та PC эсвэл Mac алийг нь ч хэрэглэн, банкны гүйлгээ, худалдан авалт хийж эсвэл вебсайтаар дамжуулан төлбөр төлөхөд, Kaspersky Lab-ийн Safe Money технологи нь, тухайн веб хуудас нь аюулгүй эсэхийг баталгаажуулж, веб сайт хуурамч эсэхийг нягталж, сайтыг тусгай хамгаалттай хэсэгт нээдэг.

Safe Money нь таны онлайн санхүүгийн гүйлгээнд аюулгүй байдлын өөр нэгэн давхаргыг нэмж, дансны мэдээлэл болон кредит картны дугаар, хувийн мэдээлэл нь кибер гэмт хэрэгтнүүдэд хүрэхээс хамгаалдаг.

Хулгайчдын гарт хяналт очихыг бүү зөвшөөр

Хэн нэгэн таны нууц файл руу хандсан байна гээд төсөөлдөө. Гэмт хэрэгтэн таны нууц үгийг мэдэж, хувийн мэдээлэлд  хандаж, залилан хийж, урт хугацааны асуудал үүсгэх магадлалтай.

Учир нь хууль ёсны вебсайт  ч вирустэж, таны компьютер, ухаалаг утас эсвэл таблетан дээр автоматаар код хуулдаг ба энэ эрсдэлээс сэргийлж Kaspersky Lab нь бүх веб линкүүдийг шалгаж, таныг тухайн хуудас руу орохоос өмнө, аюулгүй эсэхийг нь баталгаажуулдаг. Мөн таны и-мэйл дэхь мессежүүдийг шалгаж, таны мэдээлэл алдагдах болон хулгайлагдахаас сэргийлдэг.

Хүүхдүүдээ аюулгүй орчинд интернэтэд оруул

Хүүхдүүд харсан зүйлсдээ итгэдэг. Хэдийгээр интернэт маш том боловсролын сан ч, хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж өгөх хэрэгтэй юм.

Та хүүхэдтэйгээ хамт байж чадахгүй үед, Parental Control функц нь Интернэтэд суурилсан аюул, бэлгийн гаж донтонгуудаас таны хүүхдийг хамгаалж чадна. Kaspersky Lab нь хүүхдүүдээ интернэт ашиглахад нь хянах боломжийг хялбаршуулж өгсөн бөгөөд та блоколж, тохиромжгүй веб хуудсуудад хандах эрхийг нь хасаж, хувийн мэдээллээ бусдад илгээхээс сэргийлж чадна.

Ашиглаагүй үедээ зардлаа ч бас хэмнэ

Та олон нийтийн Wi-Fi ашиглаж байх үед, гэмт хэрэгтнүүд таны и-мэйл, нууц үг, кредит картны дугаар гэх мэт олон зүйлсэд  халдахад хялбар байдаг. Хувийн мэдээллээ хамгаалахаас гадна, Wi-Fi & 3G / 4G сүлжээний оператеруудын нэмэлт төлбөрөөс зайлсхийх хэрэгтэй болдог.

Kaspersky Lab-ийн шинэ Wi-Fi аюулгүй байдлын анхааруулга нь автоматаар таны хэрэглэж байгаа Wi-Fi холболтын аюулгүй байдлыг шалгаж үздэг бөгөөд, эрсдэл болон аюулгүй байдлын тохиргоог хэрхэн тааруулах дээр зөвлөгөө өгдөг.

Мөн Cost Aware Networking сонголт нь автоматаар таны датаны хэмжээг хэтрэхээс хамгаалах бөгөөд та компьютерээ ашиглаж байх үед, Wi-Fi, 3G эсвэл 4G-гийн алинаар нь ч интернэтэд орсон, өөрийн хэрэглээгээ хянаж, зохицуулах боломжийг олгоно.

Компьютер болон гар утас гээд бүх төхөөрөмжөө аюулгүй байлга

Хэрэв та интернэт орох, онлайн худалдаа болон гүйлгээг тогтмол хийдэг бол, өөрийн компьютерийн адил ухаалаг утас болон таблетынхаа аюулгүй байдалд анхаарал хандуулах хэрэгтэй болно.

Тэгвэл та одоо нэг бүтээгдэхүүн, нэг лицензээр олон төхөөрөмжийг зэрэг хамгаалж болох юм. Kaspersky Internet Security – Multi Device нь Ширээний компьютер, Mac болон Андройд утас, таблетуудыг вируснээс хамгаалж чадна.

Та суулгах төхөөрөмжөө чөлөөтэй сонгож болох бөгөөд 5 device license -ийг, 1xКомпьютер, 2х ухаалаг утас болон 2х таблет… эсвэл 1х Mac, 2x Компьютер болон 2х таблет гэх мэт суулгаж болно.

Андройд утас болон таблетаа хамгаал

Гар утасны вирусны 99% нь Андройд төхөөрөмжийг онилж байдаг. Мөн ухаалаг утас болон таблет нь авсаархан, алдагдах эрсдэлтэй, хувийн мэдээлэл, дансны дугаар, кредит картны мэдээлэл нь хулгайчдын гарт орох магадлалтай.

Kaspersky Lab-ийн ашиглахад хялбар, гар утасны аюулгүй байдлын технологи болох Cloud assisted protection нь, таны андройд утас болон таблетыг вируснээс хамгаалж, Privacy Protection нь таны утасны жагсаалт, дуудлага, мессеж зэргийг нууцалж, хэрэв та утсаа хаясан тохиолдолд, anti-theft буюу хулгайчийн эсрэг функц нь төхөөрөмжийг блоколж, өгөгдлийг устган, байршлыг нь тогтоодог.